Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна

img

 

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.



Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.

 

Түүнчлэн үндэсний хэмжээнд нэн шаардлагатай байгаа хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд тандалтын багийн 450 тархвар судлаач, 1400 лабораторийн техникч, 720 ариутгагчийг төлөвлөгөөний дагуу бэлтгэж байна.

 

Эрүүл мэндийн салбар хатуу хөл хорионы нэг сарын хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл, 200 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, 617 сая төгрөгийн эмийн нөөцийг зарцуулсан байна. Мөн Эрүүл мэндийн 22 байгууллагад 4 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нөөцөөс олгоод байна.


ХӨСҮТ –ийн тандалт судалгааны баг болон лабораторийн ачаалал эрс ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтан халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул бид эрсдэлийг тооцон, үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори, хүн амд сууриласан тандалтыг тус төвийг түшиглэн явуулахаар зохион байгуулж байна. Цаашид 7 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлэгт молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zalhuu nohduud:
omno ni yu hiijiisiim ve. mergejilten bildeh 10 sariin hugatsaa bsan shu de
2020-12-15
Эмнэлэг бэлд:
Бүх мэргэжлийн эмч нарыг халдварт өвчний эмчилгээ хийх мэргэшилтэй болгох хэрэгтэйг ухаантай улс байна ойлгож л байгаа биз дээ? Бас халдвартын эмнэлгийг хот, төв суурин газрын захад алсдуухан байгуулах шаардлагатай юм байна ш дээ. Цэргийн томоохон ангиудын эмнэлгүүдийг энэ чиглэлээр дэлгэн байрлуулах бэлтгэлтэй болгох хэрэгтэй...
2020-12-14
Жамбал:
ТА НАР ЭНЭ АВТО ТЭЭВРИЙН ПОСТУУДАД ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ ЗАЙНААС ХАЛУУН ХЭМЖИГЧҮҮДЭЭ СОЛИОЧ ЭЭ. 0-5 НАСТАЙ ХҮҮХДИЙН ХАЛУУН ХЭМЖДЭГ, ДУЛААН ОРЧИНД АЖИЛЛАДАГ АППАРАТ ЧИНЬ ХУДЛАА ЗААГААД ХҮЙТЭНД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА.
2020-12-14