А.Амаржаргал: Цахилгааны төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 24 цагаар ажилладаг бригадын тоог нэмсэн

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дулаан, усан хангамж, хогны төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүссэн эсэх талаар УБЦТС-ний Хяналт аюулгүй байдлын хэлтсийн дарга А.Амаржаргалаас тодрууллаа.
-Цахилгаан эрчим хүч өвлийн улиралд хэдэн хувиар нэмэгддэг байсан бэ? Төлбөр тэглэх шийдвэр гарсаар ачаалал нэмэгдсэн болов уу?
-Цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр өсөх хандлагатай байдаг. Энэ жилийн тухайд гэр хорооллын цахилгааны зарцуулалт нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил 18 хувиар нэмэгдсэн байна.Тодруулбал
-
Нисэх, Яармаг чиглэлд: 54 хувь
-
Зуслангийн чиглэлд: 31 хувь
-
Орбит, Толгойт, Их наранд: 21 хувь
-
Улаанхуаран, Амгалан чиглэлд: 19 хувь
-
Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд: 16 хувь
-
Дарь эх, Ганц худаг чиглэлд: 9 хувиар тус тус өссөн байна .
-Цахилгаан эрчим хүчний төлбөр тэглэх нь ямар эрсдэл үүсгэж байна вэ? Үүнтэй холбоотойгоор журам гаргах уу?
-Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байсан. Бид дотооддоо хуралдаж цахилгааны төлбөрийг тэглэснээр ачаалал өснө гэдгийг тооцоолж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос чиглэл ирэх байх. Бид чиглэлийн дагуу ажиллана. Шийдвэртэй холбоотойгоор дотооддоо зохион байгуулалтад орсон. Тухайлбал, 24 цагаар ажилладаг бригадуудын тоог нэмсэн. Мөн машин механизм нэмэгдүүлэх, аюулгүй нөөц материалаа хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байгаа.
-Галын аюулаас хэрхэн сэргийлэх вэ?
-Цахим орчинд "Үнэ төлбөргүй ч ус, цахилгаанаа хэмнэнэ" гэсэн эерэг давлагааг иргэд үүсгэж байна. Үүнийг дэмжиж байгаа. Бидний зүгээс ч мөн зөв, хэмнэлттэй хэрэглээний талаар мэдээлэл өгөхийг зорьж байна. Мөн иргэн бүр цахилгааны болон галын аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Иргэддээ зөв, хэмнэлттэй хэрэглээрэй гэж уриалмаар байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ