Франкфурт руу тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэр гаргасан. Энэ удаад өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг хамруулах юм.
Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан:
- 12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
- 12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
- 12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Хуваарийн дагуу Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоц хөөрлөө. Энэ нислэгээр Европоос 160 иргэн эх орондоо ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ