О.Цогтгэрэл гишүүний санаачилгаар “Увс аймгийн брэндийн зөвлөл” байгуулагджээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар “Увс аймгийн брэндийн зөвлөл” байгуулагджээ. Энэхүү зөвлөлийг аймгийн Засаг дарга ахлах бөгөөд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна.
“Брэндийн зөвлөл”-ийн ажлын алба нь Увс аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс байхаар зохион байгуулжээ. Увс аймаг анх удаа орон нутагт брэндийн зөвлөл байгуулсан нь бусад аймагт шинэ жишиг боллоо.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас Увс 2019 оны үзүүлэлтээр есдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Тус аймгийн хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй. Тодруулбал, эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн орчин, засаглалын үр ашиг тааруу үзүүлэлттэй хэвээр байж ирсэн.
Тэгвэл шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй “Увс аймгийн брэндийн зөвлөл” үүсгэн байгуулагдсанаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, гарааны бизнесийг өсгөн бойжуулах, орон нутгийн онцлог шингээсэн бараа бүтээгдэхүүнийг үндэсний брэнд болгох, улмаар олон улсын зах зээлд нэвтрүүлэх боломж, гарцыг эрэлхийлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ