БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт хийжээ

img

 

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс БНСУ-ын Галын хүрээлэнтэй цахим уулзалт зохион байгуулжээ. 

 

Уулзалтад ГСХ-ийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Сэржмядаг, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах нар оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

 

 

Цахим уулзалтаар талууд 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санал солилцож, 2021-2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ