Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

img

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 5. Санчир гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бич өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Uschin ajillahgui bugdeeree aimshigtai urgasan us sahaltai bolj baihad ene zurhaigaar yah ch bilee dee
2020-12-19
Монгол:
Коронатай үед найр хурим хийх, бэр гуйх, бүжиг наадам хийх нь сайн уу? Бас Ес эхлэх гэж байхад бороо оруулж чаддаг задчин хүн бий юү? Хэдэн зууны өмнөх төвөд ламын зурсан зурхай, үг хэллэгийг энэ маягаар хэвээр нь хуулбарлахаас өөр чадалт, эрдэмтэй зурхайч Монголд байхгүй юу?
2020-12-19