Автомашины QR зөвшөөрлөө дахин хэвлэж авах зайлшгүй шаардлагатай


Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 14 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар хотод тогтоох хатуу хөл хорионы үед эдгээр 15 чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй.
Хязгаарлалт тогтоогоогүй чиг, үүрэг бүхий байгууллагуудын тээврийн хэрэгсэл маргаашнаас /2020.12.23/ QR код бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно. Зөвшөөрлийг smartcar.mn сайтад хандаж дахин хэвлэж авах зайлшгүй шаардлагатай болохыг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. Зөвшөөрлийг шинэчилж байгаа тул өмнө нь олгосон smartcar.mn сайт дахь OR кодыг түр хугацаанд устгасан бөгөөд шинэчилсэн зөвшөөрлийг маргаашнаас хэвлэх боломжтой аж.
Дараах зааврын дагуу автомашины QR зөвшөөрлөө хэвлэн авна.
1. Smartcar.mn сайтад автомашиын улсын дугаарыг оруулна
2. "СOVID-19" зөвшөөрөл цэсийг сонгож зөвшөөрлийг шалгана
3. Цахим тусгай зөвшөөрлийг татаж авна
Тусгай зөвшөөрлийг хэвлэж автомашины салхины шилэн дээр үзэгдэх орчинд саад болохооргүй нааж эсвэл гар утсандаа татан авч замын цагдаад шалгуулан хөдөлгөөнд оролцоно.
Дээрх тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ