Ес эхэллээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Төгсбуянт шинэ зурхайн ёсоор өнөөдөр 01:14 цагт "Өвлийн туйл болох улирал", хүйтний ес эхэлж байна.

 

Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. Нар эргэнэ, өдөр хоног, хоногоор тавьж, шөнө хумигдана гэж монголчууд эртнээс заншиж ирсэн. 

 

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

????:
Төгсбуянтын биш орчин үеийн Монгол зурхайтай болох юмсан...Тийм "толгойтой хүн" алга уу? Тэрбиш мэтийн зөнөгүүдийн зурсан зурхайд итгэсээр л байх уу?
2020-12-22