"Иргэдийн ухамсарт найдан согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг хэвээр үлдээж байна"

Улаанбаатар хотод маргаашнаас /2020.12.23/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооно. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг маргааш өглөө 06.00 цагаас хаана. Хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л PCR шинжилгээний хариуг хөдөө, орон нутагт зорчуулна. Харин зугаалах, идшиндээ явна зэрэг шалтгаанаар хөдөө, орон нутгийг зорих боломжгүй.
Мөн нийслэлийн хэмжээнд 18 хүртэлх градустай спиртийн агууламж бүхий согтууруулах ундааг худалдан борлуулах зөвшөөрлийг иргэдийн ухамсарт найдан хэвээр үлдээж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ