Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
2020-12-24

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, явган шуургатай байна.

 

2020 оны 12 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин