УОК: Улаанбаатарт тэг зогсолт хийхгүй

Цахим хуудсанд Улаанбаатар хотод тэг зогсолт хийх тухай мэдээлэл цацагдсан.
Үүнд Улсын Онцгой комиссоос "2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй" гэж мэдэгдлээ.
Харин аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ