ЭМЯ: Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүхүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Автобусны жолоочоос коронавирус илэрсэн үү?
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-"Тэнүүн Огоо" ХХК -ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн хүний гэр бүлийн хүн нь коронавирусийн халдвартай байсан учир ойрын хавьтал болсон. Тухайн компанийн жолооч нийтдээ 90 гаруй хүн байдаг. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Тандалт судалгаа хийж байна. Тухайн жолооч хамгийн сүүлд 24-нд ажилдаа очсон. Тиймээс 20-24 хооронд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ