Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчаас коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.29/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ажилладаг албан хаагчаас коронавирус илэрсэн. Тухайн албан хаагчийн гэр бүлийн хүн нь халдвартай байсан учир ойрын хавьтал гэж энэ сарын 21-нд тусгаарлагдсан. Тиймээс 12 дугаар сарын 21-нд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед коронавирус илрээгүй. Харин өчигдөр хоёрдогч хавьтлаар тусгаарлагдаж байсан цагдаагийн албан хаагчийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Тиймээс цагдаагийн хэлтсийн 13 хүнийг тусгаарласан. Мөн тухайн цагдаагийн хэлтсийн 74 хүнийг шинжилгээнд хамруулж байгаа. Тиймээс шөнөөс эхлэн өргөжүүлсэн байдлаар 250 хүний шинжилгээг авч байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ