Буяны ажилд оролцсон иргэдээс коронавирус илэрчээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.30/ хийлээ.

 

УОК-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Буяны ажилд оролцсоноос болж 40 гаруй иргэн тусгаарлагдсан. Үүнээс 6 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн нэг иргэн өөрийн төрсөн өдөртөө 20 гаруй хүнийг урьсан. Түүнээс 1 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тиймээс иргэд та бүхэн буяны арга хэмжээ зохион байгуулахдаа хүнийхээ тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэм сахих, сонор сэрэмжтэй байх, олноор цуглахгүй байхад  анхаараарай.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Төрсөн өдөрт очсон хүмүүст ,энэ мэтийн халдварт тахал тараагчидад хатуу шийтгэл хүлээлгэхгүй бол зүгээр өнгөрөөгөөд байвал энэ мэтийн хайхрамжгүй хүмүүсээс болж улс даяараа хүүхэд хөгшидгүй маш их хохирол амсч байна шүү.
2020-12-30
тэр нас барсан хүнийг нь ковидтой гэсэн оноштойг нь мэдсээр байж цогцосыг нь чандарлалгүй өгч явуулсан хүмүүс хариуцлага хүлээх үү
2020-12-30
буяны ажил ч одоо яая гэхэв, тэр төрсөн өдөр одоо юу вэ??? хэлсээр анхааруулсаар байтал 20 хүн цуглуулаад сууж байдаг ийм ооркыг одоо яалтай вэ ???
2020-12-30