"Тэнүүн Огоо" компанийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.31/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-"Тэнүүн Огоо" автобус баазын ажилтан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн хүн нь түлш түгээгчээр ажилладаг бөгөөд 12 дугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн. Тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Тус компаниас өмнө батлагдсан тохиолдолтой хамааралтай хавьтал гурван хүн, батлагдсан тохиолдол нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ