Шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдэд шинжилгээ хийнэ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.03/ хийлээ.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл:
-Улсын хэмжээнд коронавирус халдварыг илрүүлэх олон тандалт судалгааны цэгүүд ажиллаж байгаа. Тухайн тандалт судалгааны цэгүүдэд давхардсан тоогоор 497913 хүн шинжилгээнд хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн нийслэл хотод шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдэд коронавирусийн халдварын шинжилгээ хийх явуулын цэгүүд ажиллаж, харуулдан тандалтын ажил эхэлсэн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ