ШУУД: 23 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.04/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13621 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 23 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 12 дугаар сарын 20-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлгийн эмч сувилагч хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Мөн 19 тохиолдол нь Улаанбаатар хотод гарч байгаа голомтын хавьтлуудаас илэрсэн байна. Тодруулбал, ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл, "Мөнххада" компанийн батлагдсан тохиолдлын гэр бүл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хавьтал байгаа.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 469 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 795 байгаа. Сайн мэдээ 9 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1286 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 878 байгаа. Өнөөдрийн байдлаар 398 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 262 хүн хөнгөн, хүндэвтэр 125 хүнд 9, маш хүнд 2 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 106 хүн хөнгөн, хүндэвтэр 44, хүнд 3 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 225 хүн эмчилгээнд байна. Үүнээс 136 хүн хөнгөн, хүндэвтэр 81 хүнд 6, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 18 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 2 хүн эмчлүүлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ