Т.Мөнхсайхан: Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас бараагүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан биеийн байдал маш хүнд, "Ковид-19" халдвартай нэг иргэн 2020.12.24-ны өдөр нас барсан.
Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэдгийг дурджээ.
Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдвартай хүн нас барсан учраас олон улсын байгууллагын бүртгэлд орсон. Гэвч тухайн иргэн архаг өвчтэй, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан маш хүнд хүн байсан. Ковидын халдвар авсан ч үндсэн буюу бүх биеийн булчингийн сулрал оношоор нас барсан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ