"Эрчим хүч хэрэглэсэн бол төлбөрөө төл"

img

 

Цахилгааны төлбөр өндөр гарсан  гэх  иргэдийн гомдлын дагуу  ШӨХТГ-аас тоолууруудад хяналт шалгалт хийж  байгаа аж. Шалгалтын үр дүнгийн талаар  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа: 

 

"Яг үнэнийг хэлэх үү. Манайхаан өөрсдөө бас ёс зүйтэй байя аа. Хэрэглэгч гээд дураараа аашилна гэж байхгүй шүү. Хэрэглэсэн бол төл. Заль хэрэглээд баригдана шүү. Өнөөдөр цахилгааны төлбөрийн гомдолтой холбоотой асуудлаар гурван ч айлд очиж ажиллалаа.

 

Өнөөдрийн очсон айлуудын хувьд:

 

Нэг тохиолдол нь: Өнгөрсөн жил манай гардаг төлбөр нэмэгдсэн гэж мэдүүлсэн. Гэтэл зөвшөөрөлгүйгээр өөрийн тоолуурт дахин нэг айлыг холбосон байсан. Төлбөр үнэндээ 2 айлын төлбөрийг нэг айлын цахилгааны тоолуураар бодоод нэмэгдэж гарсан гэж..

 

Хоёр дахь тохиолдол: Цахилгааны тоолуур ямар нэгэн асуудалгүй зааж байсан. Хоёр ширхэг халаагч тень ажиллуулдаг гэсэн атал гэрт нь 3 ширхэг теньтэй байсан...

 

Гурав дахь тохиолдол нь: Төрөөс тогийг тэглэнэ гэсэн. Гэтэл төлбөр гарсанд гомдолтой байгаа. Ямар ч байсан тэглүүлнэ гэсэн...

 

Маргааш дахиад үргэлжлүүлж ажиллана. Гэхдээ баримтжуулалт хийх үүднээс тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагатай очно. Бодит байдлыг газар дээрээс нь шууд харуулах үүднээс цуг явж байгаа. 

 

Маргааш хэрэглэгчдээсээ нэг хүсэлт байнаа. Худал хэлэхгүй, заль хэрэглэхгүй, цаг үрэхгүй байхыг хүсье. Яг тийм хүмүүс л холбогдоорой." гэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Балданцэрэн:
Утас, гэрийн хаягаа тодорхой бич
2021-01-06
Балданцэрэн:
Утасны дугаар, гэрийн хаягаа хэлээд шалгуул.
2021-01-06
Зочин:
Яг үнэндээ хулгайн тог хэрэглэгч нар зөндөө байдаг ш дээ.Байцаагч нар ямар цагдаа биш үнэндээ дийлэхгүй. Тэглээд байхад чинь хэл амгүй илүү гарсан төлбөрөө төлчихвөл яасан юм бэ.
2021-01-05
happy:
Ynegyi yumand nugasgui bh ni hunii aranshin. Ankhnaasaa shiidveree ynegyi tegellee geed yamar negen nuhtsulgyi gargasan bol ter huulindaa zahiragdana. Irged toloh yosgyi. Harin zaisangiinhaa orhuudiig tol gej helbel bolj bna.
2021-01-05
ene oron suutsand nugalj garaad baigaag oilgohgui bna
2021-01-05
Балданцэрэн:
Утас, гэрийн хаягаа тодорхой бич
Балданцэрэн:
Утасны дугаар, гэрийн хаягаа хэлээд шалгуул.
иргэн:
Энэ нөхөр чинь хэрэглэгчээ хамгаалах бус харин ч загнаад байдаг элийрцэн нөхөр үү аан
2021-01-05
Үнэн:
Их тэнгэрийн аманд байдаг сайд дарга нар, мөнгө хөрөнгөтэй хүмүүс н хулгай хийх гээд уралдаад байхад бу ад хүмүүст юу гэж хэлэх бэ...
2021-01-05
Улсаас төлнө гэсэн бол төлсөн шиг төлмөөр юм даа. Хэрэглэгчээс заавал мөнгө авна, та нар улсаар төлүүлдэг хэн юм гэх маягийн өнгө аястай юм ярих юм. Хүмүүс эхний хэд хоног л замбараагүй их хэрэглэсэн байх. Тэрнээс биш хэрэглээгээрээ л хэрэглэнэ шүү дээ. Хоол цай хийхгүй байж тог үнэгүй юм чинь гээд плиткээ асаагаад байлгаад байх хүн байхгүй. Эрчим хүчний газар "төдийг нь улсаас төлнө, төдийг нь танайх төл" гээд байгаа нь утгагүй байна.
2021-01-05
Харин тиймээ. Аливаа зөв зүйтэй ажил бүрийг харлуулж унагаж таашаал авдаг хүмүүс их байх юм.
2021-01-05
Zochin:
Hulgaich nohoi shig hunuus ih bhiima
2021-01-05