ЭМЯ: Ачтан эмнэлгийн есөн эмч, ажилтны шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-"Ачтан" эмнэлэг 01 дүгээр сарын 04-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд өмнөх өдөр нь эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээсээ шинжилгээ авсан байна. Ингээд түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан эмч, ажилчдаа PCR шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар тус эмнэлгийн эмч, ажилчдаас есөн хүний шинжилгээний хариу эерэг гарсан байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Тодруулбал, Ачтан эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. 2020 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажиллаж байсан байна. Тус эмнэлэг нь 12 дугаар сарын 18-наас эхлэн үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ халууныг хэмжиж, асуумж бөглүүлж, хэвтэн эмчлүүлж байсан иргэдээсээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Хамгийн сүүлд тус эмнэлт хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 12 сарын 24-нд хэвтэж, 28-нд сүүлийн өвчтөнг эмнэлгээс гаргасан байна. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд эрүүл мэндийн ажилтнуудаа амраасан гэх мэдээлэл байгаа. Тиймээс 12 дугаар сарын 15-наас хойш Ачтан эмнэлгээр үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн иргэд өөрт ойр байрлах шинжилгээний цэгт шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ