
Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 14 цаг 30 минутад ОБЕГ-ын дарга асан комиссар П.Даш, улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг хэлэлцэнэ.
Тэднийг Хан-Уул дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутгаж өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ялаар ялласан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон.
Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ цагаатгуулна” хэмээн нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор энэ хэрэг дахин анхан шатны шүүх дээр ирээд буй нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ