ШУУД: 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.06/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16377 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 41 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 5 нь ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн ажилтан байгаа. Бусад нь голомтлон гарч байгаа халдварын хавьтлуудаас илэрсэн. Үүнд  Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл хавьтлуудын шинжилгээнд коронавирус илэрсэн бөгөөд нийт 16 тохиолдол илэрсэн. Тухайн эмнэлэг орон тооны  124 ажилтантай боловч сүүлийн хоногуудад 96 хүн ажиллаж байсан байна.  "Тэнүүн Огоо" компанийн хоёр жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч, нийт таван жолоочоос коронавирус илэрсэн. 

 

Мөн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас  бусад халдвар үүссэн. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан. 

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 527 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 853 байгаа. Сайн мэдээ 3 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1349 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 887 байгаа. Өнөөдрийн байдлаар 451 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 297 хүн хөнгөн, хүндэвтэр 138 хүнд 13, маш хүнд 3 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  138 хүн хөнгөн, хүндэвтэр 62, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 221 хүн эмчилгээнд байна. Үүнээс 136 хүн хөнгөн, хүндэвтэр 76 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 13 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 10 хүн эмчлүүлж байна.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tulgaa:
Хүмүүсээ, манайхтай адилхан нийт өвчлөгсөдийн тоо 1400 гаруй хүн бүх хугацаанд илэрсэн улс бол Вьетнам байдаг юм байна. Харин хүн амыг нь харьцуулаад үзэх бол Монгол 3.300.000 хүнтэй Вьетнам бол 96.000.000 хүн амтай юм байна. Тэгээд үзэхэд манайд бол тархалт дэндүү өндөр, хүн ам хяаарах аюул маш өндөр байгаа юм байна гэж бодлоо. Одоо энэ хөл хорио шаардлагагүй гээд байгаа хүмүүсийг ам өчгийг нь авах хэрэгтэй, араа даах уу, дараа нь өвдчхлөө гээд эмнэлэгт очиход ор байхгүй, апаарат байхгүй нам
2021-01-06
Zochin:
Ub hotiin uh humuusiig shinjilgeend hamruulj bolohgui yum baihdaa
2021-01-06
Хүн бүр гадуур гарахгүй бай:
Хүн бүр гадуур гарахгүй байя
2021-01-06
Улаанбаатар:
Улаанбаатарыг хөдөө орон нутагаас тусгаарлах нь зөв юм бна
2021-01-06
Унэндээ овчин гэдгээ сайн мэдэхгуй байна хаа хаанаа , хоорхий Амбасэлмаа гуай энэнээс илуу яах вээ дээ естой цээжний пангаар одий хургэлээ. Цаадах яам, сайд, онцгойд мэдэж чадах юм алгаа шинжилгээний хариу уншихаас хэтрэхгуй юм даа. Одоо яах учраа олохгуй сууж байна ийм эруул мэндийн салбар ийм сайд байх гэж. Ямар ч зохион байгуулалт хийхгуй , ойрын танилуудаа ажилд томилохоос оор юу ч алга. Еронхий сайд н арга хэмжээ авахгуй байх н буур сонин юмаа
2021-01-06
Зочин:
эрүүл мэндийн салбар яагаад өнгөрнө гэж,арчаагүй муухай хүмүүс өөрсдийгөө хамгаал,журмаа биелүүл
2021-01-06
Ene monhsaihan sodbaatar 2 butehgui n
2021-01-06
ЭМЯ, УОК udirdlaguud ajlaa og. Setgeltei medlegtei hun 3 saya huniig ali hediin zohitsuulchihaar bolloo
2021-01-06
Зочин:
Санамсаргүй буюу алаг цоог байдлаар халдвар тархах хэлбэр рүүгээ орлоо. Цаашлаад цар тахал болж даамжирна. Эрүүл мэндийн салбар ч яахав хий гэснийг нь хийж байгаа, гол нь энэ УОК, ЗГ ямар ч баримжаа мэдрэмжгүй ажиллаж байгаагаас халдвар ингэж тархаж ард нийтийн аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Гамшгийн үеийн төлөвлөгөө, ажлын зохио байгуулалт алгоо, өөрсдийгөө өмөөрсөн худлаа ярьсан улсууд дэлгэц мэдээллээр л нэг. Яг үнэндээ энэ биологийн дайнд монгол ялагдлаа. Үндэстнээ аварч үлдэж чадах эсэхийг бурхан чөтгөр ч юмуу эсвэл нөгөө үнэнч шударгын туйл болох цаг хугацаа нь л харуулах байх. Өөр найдах юм байхгүй боллоо шүү. Өөр өөрсдийгөө гэр бүлээ хамгаалж үлдэж чадсан нь дайнд ялагч болж гарч ирнэ гэж анхааруулахаас өөр арга алга.
2021-01-06
ШИНЖИЛГЭЭ:
ХӨЛДСӨН УРВАЛЖ БОДИС УУЛЖ ИРЭЭД БУРУУ ЗӨРҮҮ ГАРААД БАЙГААМ БИШ ҮҮ. НААД ЮМНУУДАА ДАХИЖ ШАЛГААД ШИНЭЭР ШИНЖИЛГЭЭ АВСАН НЬ ДЭЭР ДЭЭ. - 40 ГРАДУСТ ХАЧИН Л ЮМ ...
2021-01-06
Зочин:
Эрүүл мэндийн салбар өнгөрчээ.
2021-01-06