Бага насны хүүхдийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Бага насны хүүхдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
-
Гал гарах нөхцлийг үүсгэж болзошгүй үнс нурам, хог хаягдлыг бүрэн унтраалгүй хогийн цэгт хаяхгүй байх
-
Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
-
Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
-
Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх зэргээр хүний хүчин зүйлээс хамааралтай галын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, гал түймрийн осол гамшгаас сэрэмжлэхийг нийт иргэддээ УРИАЛЖ байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ