Баянгол дүүрэгт зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.10/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Баянгол дүүргийн 5,6-р хороонд тандалт шинжилгээ хийгдэж байгаа. Нийт 18584 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 13262 хүний шинжилгээний хариу гарсан. Үүнээс зургаан батлагдсан тохиолдол гарсан. Эдгээр зургаан тохиолдол нь өвчлөл голомтлон гарч байгаа 65,12-р байрны хавьтлуудын давтан шинжилгээгээр илэрлээ. Бусад хүмүүсийн шинжилгээнд одоогоор коронавирус илрээгүй. Иргэддээ анхааруулахад айл хэссэн, нийлж баяр тэмдэглэсэн асуумжтай хүмүүс байна. Цаашид бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e:
e
2021-01-22