Баянгол дүүргийн найман иргэнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Баянгол дүүргийн 5,6-р хороонд хэд хэдэн орон сууцанд халдвар голомтлон гарч байгаа. Тиймээс голомтын илрүүлэг, тархалтыг хянах зорилгоор тандал судалгаа хийсэн. Үүнд эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн онцгой комисс болон бусад салбар хоорондын байгууллагууд өндөр зохион байгуулалттай ажиллаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 50 баг, 400 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож ажилласан. Хоёр хоногийн хугацаанд 20176 хүнд шинжилгээ хийлээ. Одоогоор 18300 орчим хүний шинжилгээний хариу гарсан. Үүнээс найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ