Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс коронавирусийн халдвартай долоон иргэн эдгэрч гарчээ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлэгдэж байсан долоон иргэн бүрэн эдгэрч сувиллын хяналтад шилжжээ.
Ингэснээр тус аймгийн нийт халдвар авсан 217 иргэн эдгэж, сувиллын болон гэрийн хяналтад бүрэн гарсан байна. Эдгэрсэн иргэд болон аймгийн хэмжээнд хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Сэлэнгэ аймаг "Ногоон бүс" болох ойрхон байгаа хэдий ч энэ цаг үед ард иргэд маань анхаарал, сэрэмжээ алдалгүй халдвар, хамгааллын дэглэмээ сахихыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ