Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

img

 

Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо байтугай дэлхийд дээгүүрт орох нөөцтэй гэдэг. Зэсийн орд гэж томъёологддог ч алт, мөнгө, молибден  зэрэг бүхий л төрлийн ашигт малтмалтай баялаг юм.


Оюутолгой ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан байдаг. Дараа нь 2015 онд шинэчилж баталжээ. Энэ ТЭЗҮ-ээр Оюутолгой орд нь 31.4 сая тонн цэвэр зэс, 1200 тонн алт, 7850 тонн мөнгөний нөөцтэй гэж үзжээ. 


Энгийнээр ойлгоё гэвэл найман ширхэг “Эрдэнэт”, 30 ширхэг “Бороо гоулд”-тай тэнцэнэ гэдэг юм. Харамсалтай нь Оюутолгой төслийн 2009 оны аравдугаар сарын 6-ны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон. Тэр нь жил ирэх тусам нотлогдсоор л байна. Манайх ордоо өгөөд хувь эзэмших биш, “Рио Тинто”-ийн гаргасан зардлыг хамтран төлөгч болж хувирсан. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Монголд төлөх асар өндөр дүнтэй татвараас “Рио Тинто” бас бултсан.


Тиймээс энэ хоёр гэрээг байгуулсан Засгийн газрын нэг Ерөнхий сайд нь шүүхээс ял авч, нөгөөх нь гадагшаа зугтаад алга болсон. Бас Сангийн сайд нар нь шоронд ороод байна.


Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгой төслийн алдааг залруулахаар ажиллаж байгаа юм. Арбитрын шүүхэд маргаан үүсгээд явж байна. 


Мэдээж хэрэг, Монголын Засгийн газар “Рио Тинто”-д бууж өгч болохгүй. Гэрээнүүдийн алдааг засаж, Монголдоо 34 хувийнх нь ашиг ирдэг болгох хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг юм. 
Харамсалтай нь энэ Засгийн газар Оюутолгойн төслийг Монголдоо хэрэгтэй болгож чадахгүй бололтой. Учир нь “...Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Л.Оюун-Эрдэнийн хийж буй алхам Монголоо “алаад” дуусах вий” гэдэг болгоомжлол маш ноцтой хэмжээнд яригдаад эхэллээ. 

 

Юу гэвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн талаар “...Засгийн газар 2015 онд байгуулсан Дубайн гэрээг цуцлах саналаа “Рио Тинто”-д тавьсан. Бид дангаараа цуцалж чадахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудал Монголын талд асар ашиггүй гэдэг нь тодорхой болсон” гэсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “...Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй. Цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэлээ. Ноцтой мэдэгдэл шүү. Эдгээр мэдэгдлийг тойроод карантинд суугаа монголчууд талцчихсан нүдэлдэж байна.


Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг, Л.Оюун-Эрдэнэ ингэж болохгүй. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар “Рио Тинто”-той маш болгоомжтой харилцах учиртай. 


Хов базаж байгаа юм шиг “... “Рио Тинто”-д би тэгж хэлсэн”, “... “Рио Тинто” бидэнд ингэж мэдээллээ” гэж зарлаад байж болох уу. Эдгээр мэдээллийг нэгэнт эхэлсэн Арбитрын маргаан дээрээ нэг тийш болгох ёстой. 


Эсвэл асуудал яаж дуусахыг, Арбитр хэрхэн шийдэхийг Л.Оюун-Эрдэнэ мэдрээд эхэлсэн үү. Манайх Арбитр дээр ялагдаж, татвараа сул хаяж, Дубайн гэрээнийхээ дагуу цаашаа үргэлжлүүлэх нөхцөл үүсчихэв үү. Тийм болоод Л.Оюун-Эрдэнэ ийм “вакцин” хийгээд унав уу. Л.Оюун-Эрдэнэ ингэж мэдэх л нөхөр. 


Оюутолгой бол бүх монголчуудад хамаатай сэдэв, баялаг мөн. Тийм боловч Л.Оюун-Эрдэнэ үүгээр популизм хийж, нэр төр олж авах гэж, аль эсвэл алдвал хариуцлагаас бултах аргаа хайж улайрах хэрэггүй. 


Ерөөс энэ нөхөр өөрийнхөө хийгээд сурчихсан “хэт монголжуу улс төр”-өөр “Рио Тинто”-г буулгаж авна гээд үзэж байх шиг байна. Тэр бүтэхгүй. Түүн шиг худлаа юм байхгүй. 


Тиймээс Л.Оюун-Эрдэнэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойн 34 хувь хоёр чинь огт өөр юм шүү гэдгийг ойр хавийнхан нь ойлгуулчихвал зүгээр байгаа юм.    


Бод доо, Л.Оюун-Эрдэнэ гэж хэн билээ дээ. Тэр том эдийн засаг, уул уурхайн хэр зэрэг мэргэшилтэй вэ. Бас олон улсын түвшинд тоглох туршлага чадвар нь хэр вэ. Харвард төгссөн гээд тархинд нь далан мэргэжил, туршлагын “хард” суулгачихаагүй л юм бол барахгүй. Амжихгүй. Аль аль нь болоогүй л залуу шүү дээ. 

 

“...Хүн хэмжээгээрээ, тэмээ тэнгээрээ” гэж нэг сайхан үг бий. “...Даахгүй нохой булуу хураана” ч гэдэг. Л.Оюун-Эрдэнэд Оюутолгойн асуудал томдоно. Үүний оронд тэр “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ных нь ажлын хэсгээ хариуцаад “Зөвхөн Монголдоо” улс төрөө хийгээд явж байсан нь дээр. 
Энд нэг сонин улс төр бас гарч ирж байна. Нэг хэсэг “...У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийгээ “Эрдэнэт үйлдвэр”, “Хөгжлийн банк”-ны ажлын хэсгээс гаргаж хаяад, улс төрийн буланд шахчихлаа” гээд л улс төр хавиар яриад байлаа шүү дээ. Энэ худлаа байжээ. Хөшигний ард эсрэгээрээ өрнөж байжээ. Юун буланд шахах, бүр Монголын топ орд Оюутолгойгоор Л.Оюун-Эрдэнийгээ тоглуулж суужээ. Энэ бол улсын асуудал болохоос Хэнтийн хэдэн хөшөөний тухай яриа биш юмсан. 


Яагаад Л.Оюун-Эрдэнэд энэ том “тоглоом”-ыг өгсөн бэ. Монголын төр, МАН хоёр боловсон хүчний ийм дутагдалд орчихоо юу. Гээд сонин юм их байна.


Ер нь тэгээд Оюутолгойн асуудлыг барьчихсан суугаа Л.Оюун-Эрдэнэ “ордон”-уудыг бол базчихсан байж мэдэх л юм байна. Барын юуг бага дээр нь гэдэг билээ, мөдхөн энэ Л.Оюун-Эрдэнийгээ олуулаа элбээд ч хүчрэхээ болих вий дээ.   


Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн “ид шид”-үүдийг нь МАН-ынхан мартаагүй л байгаа байлгүй. Бүгдийг нь “барьж иднэ” гээд салахгүй зуучих нөхөр байна лээ шүү.


Тэгэхээр У.Хүрэлсүх одоо алдаагаа засах цаг нэгэнт болжээ. Тэр ойрын үед шуурхай шийдвэр гаргаж, эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийгээ Оюутолгойн асуудлаас гаргах ёстой. 


Тэгээд Д.Бямбасүрэн гуай, Ч.Хурц гуай, бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүнээ сонсож, дадал туршлагатай улстөрчөөр Засгийн газраа төлөөлүүлсэн нь хамаагүй дээр хувилбар болно. 
Түүхэнд нэрээ яаж үлдээх вэ, Төрийн ордны хананы зургаас хэтрэхгүй Ерөнхий сайд байх уу гэдэг хамгийн их хамаатай асуудал бол энэ.  


Дахин хэлэхэд, Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ дээ. Алдана шүү. Монгол хохирно. 
Бас л буруу тооцоолсон байгаа юм шүү. Анх ЗГХЭГ-ын дарга болоод довтолсоор байгаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “сахал” Д.Эрдэнэбилэгээс булаагаад авчихсан юм. Тэр хүн гэнэдсэн. Төрийн өндөр албан тушаалд “бинго”-доод гарч ирсэн нэг муу бацаанд  дийлдэнэ гэж тооцоогүй нь тодорхой байдаг юм. 

 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баасансүрэн:
Оюутолгой ард түмний өмч юм бол хэн нэгэний ашиг хэн нэгний нэр төр олох хэрэгсэл байж яавч болохгүй. Иймд оюутолгойг эх орныхоо хөгжил, ард түмэнд ашигтай авч үлдэж чадах боловсролтой сэтгэлтэй хүмүүсээр ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Хурц Бямбасүрэн нар хаана ч глогдохгүй аваргууд шүү. Дээр нь босоо Ганбаатар, Даваасүрэн, Болорчулуун,Батэрдэнэ нар заавал оролцох ёстой.
2021-02-05
er ni tegj boddog.yu yariad baigaag ni oihgui hun tendees yamar medleg avch chadah bilee dee, yostoi eleg avnaa
2021-02-05
tag helgui hun haana,surah ni hendch hamaagui, ugaadaa yu ch oilgphgui yum chin hahaha
2021-02-05
oyun-erdene bol unendee chadal ni dutnaa, yund ch haana ch hurehguiee
2021-02-05
Ө:
Оюутолгойн асуудал яаригдангуут манай засгиин газар тогтворгүй болох юм асар хүчтэй байдлыг өөрчил чадаж бна гэж санагдах
2021-01-21
Zochin:
Za za tegeed OiynErdene byryy genee.tegwel byryy baisanch yadgiin
2021-01-21
хуцваа:
төлбөртэй бичлэг зүгээр л шүлсээ үсчүүлж байна гөлөгнүд
2021-01-21
Чи яаж мэдэж бга юм бэ
2021-01-21
Hentin t1 pop gulug juldandaa.hulhi batsaani Harvardin damjaa tugsuu biz.komunist gulug english hel medehgui.yer ni hentigees garaltai teneguudig zailuulah tsag irj bna.yuni turuund tulgen komunist nyambaatar.
2021-01-21
tag helgui hun haana,surah ni hendch hamaagui, ugaadaa yu ch oilgphgui yum chin hahaha
Эээ юм үзсэн настан хүмүүс ивануудын үнэн чанарыг таниагүй л байна уу. Одоогийн Орос бол бид нарт хэзээ ч сайн сайхан юм хүсэхгүй шүү
2021-01-21
Чи яаж мэдэж бга юм бэ
Яагаад монголын төлөө дуугарсан залуу болгоныг гутаагаад доромжлоод бн Үнэхээр тэр туршлагатай хөгшчүүл Оюутолгой нээгдэхээс эхлээд гэрээг нь хэлцэж байхад хүртэл нэр нь гараад л явсан одоо юү хаацайлуулар гээд яриад эхлэв.Эх орон энэ байгаа 3сая ардаа бодож ажлаа хиигээч Шууд гуай!!!!
2021-01-21
Бидэнд ашиггүй бол хаяна. царцаана Дараагийн Рио нь орж ирээд гэрээгээ хий л дээ хүлээж байя...ОТ-гүй бол улс хөгжихгүй гэж хэн нотлоод бгаан. Рио ашгаа өг үгүй бол царцаах хэрэгтэй.
2021-01-21
Zochin:
Unende oyuerdene harvardiig togsoogui gej omnoh UIH bsan undra gishuun helj bsan.ymarch bolovsrolgui ulaan pop yum bishu
2021-01-21
er ni tegj boddog.yu yariad baigaag ni oihgui hun tendees yamar medleg avch chadah bilee dee, yostoi eleg avnaa
Тийн шдээ.нэг талаас бид баялгаа гаргаж бгаа учраас дор хаяж 50:50 хувьцаа эзэмших хэрэгтэй. Эх орноо худалдсан хүмүүсээс болж маш хор хохиролтой гэрээ болсон
2021-01-20
Оюутолгойн том асуудал яригдаж байхад ард түмний анхаарлыг өөр зүйл рүү чиглүүлж турхирч байна
2021-01-20
Ө:
Оюутолгойн асуудал яаригдангуут манай засгиин газар тогтворгүй болох юм асар хүчтэй байдлыг өөрчил чадаж бна гэж санагдах
unen:
songogdson songogdoogui luivarchudaas gadna turiin ordnii bugs sultanuud gai bolno shuu
2021-01-20
IMPOSTER:
Ene medeelliig beldsen niitelsen hun ooroo hen be? Yu hiidgee ooroo oilgohgui baih shig baina. Heden tsaas awsan uu? Iim niitlel bichehdee her sudalgaa hiisen be? Het tuilshirj handsan iimerhuu neg taliig gesen niigmiig turhirsan medeellee odooo bolildoo
2021-01-20
аагий:
Зууны мэдээ худалдагдсан байна
2021-01-20
Батаа:
Манайхан биё биёндээ туслана гэж байхгүй зайнаас хажуунаас шүүмжлээд ухаантай дүр эсгэгчид олширжээ.Мэдээж мэргэжлийн бага ажилладаг ч мэдэхгүй чадахгүй асуудал ойлгохгүй зүйл гарч бно шүү дээ.Өндөр мэргэжил шаардсан цогц асуудлыг олон жил шүүмжилсэн попорсондоо үр өгөөж тааруу түүнийг цээжээрээ хамгаалагч нар байгаа нөхцөлд мэдээж сайжруулах үр өгөөжийг дээшлүүлэх гээд ажиллахад мэргэжил дадлага дутагдах явдал гарч л таараа.Яагаад дутууг үнэнээр хэлж өгөөд тусалж нөхөөд нэг амьтай байдаггүйг гайхаж бна.Нөгөө л хар амиа боддог чадахгүй байж хоосон донгосдог хийж байгаа хэсгээ гүтгэн доромжилдог байж болохгүйшдээ.Цаг үё нь өөр болсон иргэд ч ойлголттой болж ашиггүй гэдэг нь тодорхой харагдаж бгаа тул гэрээг засаж сайжруулахаас гадна дэлхийн жишигт хүргэж өөрчлөх явдал нэн чухал юм.Тийм ажлыг хийж чадах эсэх мэдэхгүй юм ямар хүмүүс яг чадна гэсэн юм байхгүй тул Оюун-эрдэнийн ажлын группт итгэхээс өөр гарцгүй.Харин энэ хүмүүст ухаалагаар тусалдаг түүний эцсийн өр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаардаг хүмүүс олон байгаасай гэж хүснэ.Энэ гэрээг сайн болгоосой түмний эрх ашигт сайнаар нөлөөлхүйц болглх юм сан гэж хүсэх юмдаа
2021-01-20
Д.Биндэръяа:
Захталгатай мэдээ байна. Үнэмших хүн тун цөөхөн бх болов уу даа.
2021-01-20
tsengel:
hutsdag har llr ve chi ooroo heniin psda mine ain hen be chi oyu togloin neg bogs doloigchu chi muu uhsan baasa meddin hudlaa tarhi ugaah gej arga yadsan muu har hulsnii bicheech chin
2021-01-20
Zugeer l 49/51 bh estoi. Bid bayalgiin ezen ni shuu. End yamar mergejiltei, chadvartai eseh ni hamaagui. Har uhaanaar bodohod l oilgomjtoi.
2021-01-20
гэрэл:
Юу хуцаад байгаа пальдага вэ.Оюу толгойгоос шавхруу долоогоо юу.
2021-01-20
Ганхөлөг:
Монголын тал 34% нөгөө тал нь 66%-ийг авах гэрээ нь өөрөө луйврын гэрээ гэж боддог. Энд Оюун-Эрдэнэ ийн ямар мэргэжилтэй, туршлага энэ тэр огт хамаагүй байх. Хаа нэг газар ашиг сонирхолын зөрчил байж болно. Гэхдээ энэ бүхэн хамаагүй. Гол нь сэтгэл, зүтгэл. Танд хардах эрх байгаа ч одоогийн нөхцөл байдлыг үнэлбэл Оюун-Эрдэнэ ийг дэмжихээс өөр аргаүй юм аа.
2021-01-20
purewdorj:
Oyunedenedee amjilt husie
2021-01-20
Dambii.:
Bulgantuya Rio Tunto-giin talaar sain muu gants ch ug tsuhuilgahgui yum aa Oyu Tolgoi-n 1 terbum tugruguur Sangiin ded said bolj bsan geed Zaya gedeg awgain yariad bsan ortoi dog shuu
2021-01-20
Zuunii medee xudaldagdsan nowshnuud:
riotintogiin tarxi ugaalt bn. Bvx suvgaar iim medee yavuulj bn. Oyutolgoin tosliig zogsoox xeregtei.
2021-01-20
Тамын тогооны үлгэр эхлэв:
Оюун-Эрдэнэ хэн билээ л гээд байхын. Тэгээд туслаж дэмжээд хамтраад хийе л дээ. Хийдэг ганц хэлдэг 3 сая болчоод суугаад байхын. Яадаг ч байсан тэмцээд эсэргүүцээд хаагаад үзэх л хэрэгтэй шт. Тамын тогооны үлгэрээ зохиогоод нэгнийгээ пиараа өсгөж байна гэх атаархалаасаа салаад хамтраад хийгээчээ?
2021-01-20
Зочин:
Баялагаа гадныхан дээрэмдүүлчихээд газар нутагаа хяначхачиж чадахгүй тайван суух юм дэлхийн хамгийн ядуу буурай орон гэдэг цолондоо ямар хайртай юмбэ
2021-01-20
Миний нутгийн газраас бурхан гуйсанч бүү өг...газар бол улсын үндэс мөн:
Нэг их гадаадад гайхагдлаа гээд бдаг цэрэг чинь хаачсан юм оюу трлгойг чөлөөлж чадахгүй юм бол хилийн цэргээ үлдээгээд армиа татан буулгавал таарна өөр манайд дийлэх арми дэлхийд хаач байхгүй хэдэн авилгаар ажлаа явуулж гадаадын хэдхэн дээрэмчдийг зэвсэг байхгүй хөөж явуулж чадахгүй болтлоо айж чичирсэн зг.тайл төртэйл болтлоо дампуурсан бнашүдээ энэ 30 жилд ингээд гадныханд элэг бариулаадл яваад байх юму дэлхийд хамгийн ядуу орон нэрээ хамгаалаал яваад байх юму ядаж 2 хөршөөсөө ичдэггүй юму газар нутагаа хянаж чадахгүй юм
2021-01-20
ОТ бидэнд хөр оруулалтын зардлын тооцоо л өгсөн. Түүнд эх орон ч , баялаг гол биш байхаа анхны хөр оруулалт, урсгал зардал өндөр гарсан дээр маргалдаж байгаа байх. Энэ нь үнэхээр бодит зардал юм бол яаж чаддахгүй үнэнийг хүлээн зөвшөөрөх байх, түүнээс их гарлаа бид хүлээн зөвшөөрөхгүй гэрээ уцулана аннтааж чухал биш байхаа. Тийм өндөр зардалтайг хүлээн зөвшөөр ч байгаа бол хувьцаагаа татгалзаад рояльти дээрээ л ярьсан нь ойрын ирээдүйд ашигтай хувилбар байх
2021-01-20
t:
shaa pizda mini. oyun erdeniig demjine shuu
2021-01-20
Эрдэнэт хот:
Энэ ит ашигүй гэрээг зогсоох хэрэгтэй эрдэнэт уурхайтай зүйрлэж гэрээ хийж болохгүй одоо ал нэг улсыг царайчлахгүйгээр өөрсдөө ашиглаж болохгүй юм уу бид тийм сул дорой ард түмэн юм уу
2021-01-20
Манан:
Чи муу юу хуцаад байгаа юм бэ тийм сүрхий юм бол чи энэ гэрээг шинэчлэн хийхгүй яасан юм бэ.Чи зүгээр хол очиж хуц за . Оюун-Эрдэнэ чамаас дээр чадхаасаа чадахгүй хүртлээ ажиллах хэрэгтэй.
2021-01-19
Ахмад настан:
Оюутолгойн гэрээг цуцлах гэж ёстой байхгүй л болвуу Оюутолгойн гэрээг анхнаасаа Оростой юмуу Японтой нийсэн бол маш их ашигтай байж болох байсан юмаа Муу хэлээд байдаг Орос бол манайхыг арайч ийм байдалд оруулахгүй байсан юм биш байгаа даа
2021-01-18
Эээ юм үзсэн настан хүмүүс ивануудын үнэн чанарыг таниагүй л байна уу. Одоогийн Орос бол бид нарт хэзээ ч сайн сайхан юм хүсэхгүй шүү
Зочин:
Оюутолгойн тухай ярих бичих цэцэрхэх амархан харин Монголд ашигтайгаар шийдэх маш хэцүү гэрээнүүдийг хийчихсэн маш их ухаалгаар хандаж нарийн тооцоны үндсэн дээр хийх ёстой хоосон цэцэрхэж өнгөрснөө муулаад юу ч өөрчилж чадахгүй
2021-01-18
зочин:
Ард түмэндээ үнэн мэдээлэл өгөх зөв Оюунэрдэнэ шийдэж чадна. Олон улсын мэдээлэл ийм ажил хийж байгаа, хэлтэй хүн дорно мэдлэг мэдээлэл, зөвлөлгөө,өөрийн оюунаа ажиллуулаад дор яаж шийдвэрлэх гаргалгаа гаргаад авчихна. Нэг зүйл Оюунэрдэнэд хэлэхэд монгол хүнд чадахгүй зүйл байхгүй болсон шүү.Тэдэнд нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй С.Ганбаатарын зүтгэл бол хөрс суурийг бэлдэж өгч байгаа шүү.
2021-01-18
Энийг хэн бичсийн бол тэр хүнийг бас монголоос зайл гэж хэлий тэгээд ашиггүй н дээр юм байхдаа
2021-01-18
зочин:
Том бага нь гол биш монгол улс иргэн бүрд жилд хувьцаа 5/саяаас дээш/ мөнгөн. хөрөнгө олгогддог иргэн бүр. эзэн байх нөхцөлийг дор хаяж хангах орд газарынхаа эзэн. Хөрөнгө.оруулагчийн хөрөнгө манай банкаар дамждаг,гарч байгаа бүтээгдэхүүнд бүрэн манайх хяналт тавьдаг бүртгэлтэй ажилчдын гадаад нөхдүүдтэй адил зэрэг гэх зүйлийг хатуу тусгаад гэрээ байгуулж болно Монголчууд өөрсдөө 100% хариуцаад хийсэн чиг. чадна өөрөө байж болно. Монгол хүн бие биендээ итгэх зөв Чин үнэнч сэтгэлтэй бол ямар асуудалгүй бүрэн. шийдэж чадна.
2021-01-18
зочин:
Туурга тусгаар Монгол улсын нэг хэсэг газар буюу Оюутолгойн ордыг харийн эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэж авлаа. Яг л танк, хуягт, нисэх онгоц, явган цэрэгтэй арми бусдын газар нутгийг булаан эзлэж авдаг шиг улаан цайм булаан эзлэж аваад эд баялагийг (алт зэсийг нь) нь нүдэн дээр нь өдөр бүр дээрэмдэж байна. Гэтэл туурга тусгаар улс орных нь нэг хэсэг газрыг харийхан булаан эзлэн аваад байхад УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, зэвэсэгт хүчин нь яагаад булаан эзлэгчдээс эх орноо хамгаалахгүй айгаад чичрээд суугаад байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, улс төрчид эх орноосоо, ард түмнээсээ урважээ.
2021-01-18
зочин:
Туурга тусгаар Монгол улсын нэг хэсэг газар буюу Оюутолгойн ордыг харийн эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэж авлаа. Яг л танк, хуягт, нисэх онгоц, явган цэрэгтэй арми бусдын нутгийг будаан эзлэж авдаг шиг улаан цайм булаан эзлэж аваад эд баялагийг (алт зэсийг нь)нь нүдэн дээр нь өдөр бүр д дээрэмдэж байна. Гэтэл туурга тусгаар улс орных нь хэг хэсэг газрыг харийхан булаан эзлэн аваад байхад УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, зэвэсэгт хүчин нь яагаад булаан эзлэгчдээс эх орноо хамгаалахгүй айгаад суугаад байна.Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, улс төрчид эх орноосоо, ард түмнээсээ урважээ.
2021-01-18
зочин:
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
2021-01-18
зочин:
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ буюу Хятад гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
2021-01-18
зочин:
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын эдийн засгийн луйварчдаас салах цаг болсон.
2021-01-18
oyuka gaas uur xun bsan bol itgexgui l bla. odoo xarax l uldlee. ene niitlel zaxialgat niitlel. tanai site dandaa idej uussan xumuusiin tald bsn. odoo ch bj l bn. xudlaa ardchilal yarisan yoroolgui savnii ezed.
2021-01-18
Энэ худлаа. Энхболдыг ард түмнийг ашиглаж суудлаас нь буулгаад өөрөө дэвшсэн. Одоо Хүрэлсүхийгээ мөргөж суудалд нь суух хүсэл байгаа.Ах Баатар нь ч ингэж л дээдсийн дунд хөөрцөглөж байгаа биз
2021-01-18
Зочин:
Урьд нь хэн ингэж хүчтэй ярьж байсан юм Монголд ашигтай болгох талаас нь харин ч Оюун-Эрдэнэ Хүрэлсүхийн засгийн газар явж байгааштэй Урдахь улсууд бүгд хэдэн ногооны төлөө явсанштэй Эх орноо бодоогүй
2021-01-18
Зочин:
САйд залуугаас өөр хэн ч ингэж хийж чадахгүй. Та тэгвэл өөрөө хийх нь яасан юм, Та юу хийсэн юм.
2021-01-18
Eba:
Uursduu hiihguin bj dandaa hutsaj bdgi. Ardchilsan namiin hulsnii bicheechid.
2021-01-18
Мөнх:
Яагаад OT - н үр өгөөжийн талаар асуудал үүсгэж болохгүй гэж. Энэ бол засгийн эрх барьж байгаа хүчний бүрэн эрх шүү дээ.
2021-01-18
Srd:
Chi bitgii huts Rio mgl ees zailah estoi!!
2021-01-18
энэ юугаа бичээд хуцаад новш вэ
2021-01-18
zochin:
Yamar sonin gar we.oyu tolgoin gereeg Saijruulval harin sain ym bishvv.tegj chadval tvvhend neree
2021-01-18
lhagwa:
Ene niitlel bicheed bga nohor hen geech we.nowsh mini mongoloos salaam.
2021-01-18
Oynerdenig medegdel hiij ym yarih bolgond gutah ym, modon jorlon ch barij yzeegyi amitan yu hiij chadah ve? Ym syitgej l chadna. Tegeed iim balai ymig hamgin chuhal alban tushaald tavidag MAN-g gaihah ym.
2021-01-18
Tulgaa:
Гэрээний нөхцөл нэг талдаа ашиггүй байх бол цуцлах, гэрээний нөхцлийг ахин тохирох, харилцан ашигтай байх гээд бодоод үзэхэд яагаад ахин эргэж харж болохгүй гэж. Оюунэрдэнэ дугарахгүй бол өөр хэн дугарах гээд байгаа юм бэ? бүгд амандаа мөнгө чихүүлцэн хүмүүс юугаа дугарах вэ? Дугарах хөөцөлдөж эргэн нөхцлөө сайн ярилцаарай ОюунЭрдэнэ.
2021-01-18
За зүгээрдээ .монголын төлөө:
Үнэхээр гэрээ сайжруулбал сайн бнөө.
2021-01-18
Zochin:
Oyun erdene bol Mongol. Harin dulzenguud. Avilgachid neg. iimerhuu.
2021-01-18
ыбыб:
Төрийн сайдыгаа хэн билээ гэж бичдэг өөрөө харин хэн билээ?
2021-01-18
Иргэн:
Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаа. Залуучууд чадна ах
2021-01-18
Зочин:
Баялагаа гадныхан дээрэмдүүлчихээд газар нутагаа хяначхачиж чадахгүй тайван суух юм дэлхийн хамгийн ядуу буурай орон гэдэг цолондоо ямар хайртай юмбэ
Миний нутгийн газраас бурхан гуйсанч бүү өг...газар бол улсын үндэс мөн:
Нэг их гадаадад гайхагдлаа гээд бдаг цэрэг чинь хаачсан юм оюу трлгойг чөлөөлж чадахгүй юм бол хилийн цэргээ үлдээгээд армиа татан буулгавал таарна өөр манайд дийлэх арми дэлхийд хаач байхгүй хэдэн авилгаар ажлаа явуулж гадаадын хэдхэн дээрэмчдийг зэвсэг байхгүй хөөж явуулж чадахгүй болтлоо айж чичирсэн зг.тайл төртэйл болтлоо дампуурсан бнашүдээ энэ 30 жилд ингээд гадныханд элэг бариулаадл яваад байх юму дэлхийд хамгийн ядуу орон нэрээ хамгаалаал яваад байх юму ядаж 2 хөршөөсөө ичдэггүй юму газар нутагаа хянаж чадахгүй юм