Үсийг сэнсдэх явцад коронавирус халдах магадлал өндөр

img

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдрөөс үсчин, гоо заслын үйлчилгээг нээж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл дараах зөвлөмжийг өглөө. 

 

 

Тэрбээр "Үсчин амны хаалт дээр нэмээд нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. Үс сэнсдэх явцад агаар дуслын замаар коронавирусийн халдвар тархах магадлал өндөр. Мөн үсний үлдэгдлийг шүүрдэхгүй заавал соруулж агаарыг бохирдуулахгүй байх хэрэгтэй. 

 

Үсчин гоо сайхнаар үйлчлүүүлж байгаа хүмүүс хэтэрхий бөөгнөрч болохгүй. Хэрэглэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг сэгсэрч агаар бохирдуулахгүй байхыг зөвлөж байна. Гоо сайхны газрууд онцгой анхаарч агаарын сэлгэлтийг сайн хийнэ. Амны хаалтаа маш сайн зүүж, үйлчлүүлж байгаа хүнтэй ярихгүй, хэт тонгойж халуун амьсгалаар шүргэлцэхгүй байх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаарын болон ахуйн хавьтал гэдгийг онцгой анхаараарай. Хүн бүр халдвар авах өндөр эрсдэлтэй" гэв. 

 

Улаанбаатар хот халдварын голомтод бүс учраас үсчин, гоо засалчид хувийн болон байгууллагын ариун цэврээ сайтар сахиж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Үсчин захиалгаар үйлчлэх хэрэгтэй, үйлчлэгч урьдчилан утасдаж цаг авсан байх журмыг нэвтрүүлээч, заалны багтаамжаас шалтгаалж хэдэн хүнд үйлчилэхээ тогтоогоод ажиллах хэрэгтэй. Тэр 15 минут гэдэг чинь худлаа шүү дээ.
2021-01-24
Mangar garuud we. Uschind orohod ehleed ugaadaggui umuu?
2021-01-24
Үнэн байж мэднэ. Гэтэл шалан дээр байгаа үсийг шүүрдэж болохгүй, соруулж ав гэдэг нь ямар уёиртай вэ? Тоос сорогч ч адилхан үлээнэ шүү дээ.
2021-01-23
Зочин:
Үсчин нэг хүнтэй ойрын зайнд 15 мин-с илүү удаан харьцдаг учраас өндөр эрсдэлтэй
2021-01-23