
“Ice Top” хамтлагийн экс гишүүн С.Бат-Отгон өнгөрсөн долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдан шүүгдэж 11 жилийн хорих ял авсан байна. Гэхдээ энэхүү шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар болжээ. Шүүх хуралд тус улсад суугаа манай улсан консул, С.Бат-Отгоны төрсөн ах оролцсон байна.
Хэргийг сөхвөл, С.Бат-Отгон энэ оны хоёрдугаар сард Шведэд очсон бөгөөд тус улсад цагаачлах виз хүсч, өргөдөл гаргаад хариуг нь хүлээж байхдаа хүн амины хэрэгт холбогдсон аж.
Хохирогч залуу нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байсан ба тэд хэрэг гардаг өдөр гудамжинд хамтдаа сагсан бөмбөг тоглож байжээ. Энэ үед хамт тоглож байсан араб залуучууд нь түүнийг бөөнөөрөө дээрэлхэн зодож, яс үндсээр нь доромжилж, улмаар зодохоор дайрахад нь тэрбээр хоёр залууг хутгалсан байна. Хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн боловч 18 настай Ребел Шариф гэгч шархаа даалгүй нас барсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ