ВИДЕО: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг

Өнөөдөр Төрийн ордонд Жендэрийн үндэсний хороо хуралдлаа.
Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрбээр:
-Өнөөдөр эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 насаар бага болсон. Энэ нь буруу хоололттой, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Бид архидалтын эсрэг арга хэмжээ эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт улам өснө. Зөв цагтаа унтахгүй, шөнийн 02:00 цагт гэртээ орж ирдэг. Нойр ходоод дотор нь цэвэрлэгээ хийх цагт монгол эр хүн архи ууж, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж бид удахгүй маш олон бэлбэсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Хэт таргалалттай түвшинд манай эрчүүд бараг бүгд хамрагдаж байна. Гүзээтэй генералуудтай болсон. Эмэгтэйчүүдийн эрхийн хажуугаар эрчүүдийн дундаж наслалт асуудал болжээ. Шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд хөвгүүдийн боловсрлын асуудал хурцаар тавигдаж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн биш гэдэг байдал давамгайлж байна. Боловсролын тэгш бус байдал дунд шатанд үүсч байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй тэнцвэртэй байна. Хэрвээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, дөнгөж 17, 18 насандаа гэрлэх үзүүлэлт рүү орж байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Энэ мэт зүйлийг жендэрийн тэгш бус зүйл дээр ярихаар аргагүй байна гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ