“Тбилиси-2021” Их дуулгаас МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны 4 дэх цуврал Их дуулга тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр хоёр Грандслам дараалан түрүүлэв.
Энэ удаагийн Их дуулга тэмцээнд оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг, +78 кг-д ОУХМ Э.Гандиймаа нар багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ