П.Дашийн хэргийг хэлэлцэж байна
Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг шүүх хурал яг одоо Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
П.Дашид Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Гэвч П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргасан.
Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хүлээн авч өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцэн хэргийг нь анхан шатны шүүх рүү буцаасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ