П.Дашийн хэргийг хэлэлцэх товыг хойшлууллаа

img

Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг шүүх хурал яг одоо Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч уг хэрэгт хяналт тавьж буй прокурор шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс даргалагч шүүгчийн шийдвэрээр хурлыг хойшлуулжээ. П.Дашид Хан-Уул дүүргийн шүүхээс төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг хүлээн авч өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцэн хэргийг нь анхан шатны шүүх рүү буцаасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ