
Сүүлийн үед хөдөө орон нутгийн чиглэлд тээврийн үйлчилгээ явуулж буй микроавтобусны жолооч нар залилан хийх явдал газар авчээ. Энэ нь ихэвчлэн илгээмжтэй холбоотой хэргүүд байдаг аж. Тухайлбал, хотод сурч байгаа хүүхдүүддээ хөдөө орон нутгаас мах, ааруул, бэлэн мөнгө зэргийг микроавтобусны жолоочноор дамжуулан явуулдаг ч тэд эзэнд нь хүргэж өгдөггүй гэнэ. Сонгинохайрхан дүүргийн автовокзалын хяналтын байцаагчид ирсэн гомдлын дагуу шалгаж үзэхэд ихэвчлэн хулгайн тээвэр хийж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар ийм асуудал үүсгэдэг аж. Тиймээс иргэд өөрсдөө энэ асуудалд хариуцлагатай хандаж, албан ёсны нийтийн тээврийн хэрэгсэл мөн эсэхийг сайн нягталж байх хэрэгтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ