Оргосон хүүхдүүдийг яллаж байна

Хүүхдийн хорих илүү чанга, илүү бат бэх, өндөр хашаатай болж байна.
Монголд л хүүхдийн хорих анги байдаг. Юун хүүхдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас хөндийрүүлэх. Юун гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Дашрамд дурдахад хүүхдийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд тэднийг шийтгэхгүй л байх хэрэгтэй гэдгийг нэг ухаж өгөхгүй байгаад асуудлын цөм оршмой. Хүүхдийг хорихгүй байх, хүндээр шийтгэхгүй байх, гэмт хэргийн карьерийг ахиулахгүй байх гэдэг бол зарчим. Харин манай Эрүүгийн хуульд ийм зарчим байхгүй. Хүүхдэд эр бар л даа. Шоронд хийнэ, хүчээр хөдөлмөрлүүлнэ, гуйлга гуйлгана.
Хүүхдийн эрхийн талаар хичээл ерөнхий боловсорлын сургуульд байхгүй. Байхгүй учраас хүүхдүүд эрхээ хамгаалж мэдэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн сураг гаруут хүүхдийг зурагтаар гаргаж, нэр төрийг нь гутаан доромжилж, сургуулиас хөөдөг. Тэр ирээдийн мэргэшсэн гэмт хэрэгтэн болно... Хэн ч хэзээ ч засаад авчихъя, нэг удаа анхааруулъя гэж бодохгүй. Нийгмийн халамжийн 21 мянган төгрөг өнөөөдөр гэмт хэргийн суурь шалтгаан болж байна гээд бод доо.
70 мянган төгрөг тараавал юу болох бол. Төсөөлөхөөс аймшигтай. Гудамжинд архидалт ихсэж, дээрэм булаалт гаарч нэгнээ алж хядаж, зодно. 9 сарын 1 болоход хотод гэмт хэрэг шууд ихэсдэг. Замбараагаа алдсан газар гэж боддог юм шиг байгаа юм. Бааранд ээж аавынхаа хэдэн төгрөгийг үрж дуусгаад дээрэм хийдэг. Шоронд орно. Монгол Улс 6000-7000 хоригдолтой. Тэдний нэг болно. Асуудал шийдвэрлэгдлээ. Гэвч тийм биш. Хүний нийгэм байсан цагт хэзээд гэмт хэрэг байсаар байна.
Харин үүнтэй тэмцэх төрийн бодлого зөв байх ёстой. Эрүүгийн хууль гэдэг хүүхдийг шоронд хийдэг багаж биш харин тэднийг хамгаалдаг хэрэгсэл байх ёстой. Хүүхэд насанд хүрсэн хүнтэй ижил нөхцөлд ял эдэлж, адилхан байдаг гэд бод доо. Адилхан л ял шийтгэгддэг. Хүүхдэд эд хөрөнгө гэж байхгүй , хөдөлмөр хийлгэж болохгүй учраас хорих ял шийтгэдэг. Эмгэнэл шүү дээ. 5 хүүхэд оргоод 5 ууланг нь барилаа. Нэмж ял шийтгэлээ.... Асуудал харин шийдэгдээгүй шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ