
Швед улсын шүүхээс манай улсын иргэн С.Бат-Отгонд ногдуулсан 11 жилийн ялыг хөнгөдсөн хэмээн хэмээн үзэж, хохирогчийн талаас давж заалдах өргөдөл гаргажээ.
Мөн С.Бат-Отгоны ар гэрийнхэний зүгээс ч оноосон ялыг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн байна. С.Бат-Отгон өнгөрсөн оны долдугаар сарын 11-нд Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт Арабын иргэн 18 настай эрэгтэйг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа билээ.
Тиймээс Шведийн хуулийн байгууллагаас түүнийг саатуулан шалгаж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр шүүсэн билээ.
Хэдийгээр түүний хэргийг аргагүй хамгаалалт гэж үзсэн ч зэвсгийн чанартай зүйл буюу хүйтэн мэс хэрэглэж хүний амь хохироосон гэсэн үндэслэлээр 11 жилийн хорих ял оноосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ