
Хотын ерөнхий менежер Ч.Батын захирамжаар 54 цэнгээний газрыг хаах тушаал гаргасан. Гэвч зарим газрууд дээрх захирамжийг билелүүлэхгүй, цаг хэтрүүлэн ажилласаар байна.
Энэ талаар Хотын ерөнхий менежер Ч.Бат “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 144 баар ресторан, хүнсний дэлгүүрийг 2012 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Өнөөдөр нэг нь ч нээгдээгүй байгаа.
Гэхдээ зарим газрууд оройн цагаар ажиллаж байгаа юм байна. Тэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу бол 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа явуулж болно.
Түүнээс биш 00.00-06.00 цаг хүртэл архиар үйлчлэхгүй. Уг нь тусгай зөвшөөрлийг нь цуцлана гэсэн бол шөнө төдийгүй өдөр ч ажиллахгүй байх ёстой. Гэтэл зарим газрууд дээрх тушаалыг дагахгүй байгаа учраас НИТХ-ын хуучин журамд өөрчлөлт оруулах гэж байна” гэх хариулт өгч байна.
Өнгөрөгч оны тооллогоор нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалдаг 1682 дэлгүүр, 1485 баар, кафе, паб нийт 3682 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ