ФОТО: УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрог, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгджээ.
Нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг өчигдөр буюу 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулжээ. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ