Хятадад 2,2 тэрбум тун вакцин тарьжээ

img

Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх 2 220 128 000 тун вакцин тарьсан талаар БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо 10 дугаар сарын 10-ны өдөр мэдээлжээ. 

 

Хятад улс 1,45 тэрбум хүн амтай бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-нд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 1,047 тэрбум хүн хоёр тунд хамрагдсан байна. Дархлаажуулалтад дотоодын үйлдвэрлэлийн дөрвөн вакцин ашиглаж байгаагийн дээр яаралтай горимоор ашиглах гурван вакциныг Хятадад зөвшөөрсөн юм.

 

Өмнө нь Хятадын халдвар судлаачид мэдэгдэл хийхдээ сүргийн дархлаа үүсгэхийн тулд хүн амын 80-85 хувийг вакцинд хамруулах ёстой гэж онцолж байлаа. Улмаар энэ оны сүүлээр тус улсад  сүргийн дархлаа үүссэн талаар мэдэгдэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ