Бразилын Ерөнхийлөгч вакцин тариулаагүйн улмаас хөл бөмбөг үзэж чадсангүй

img

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусийн халдварыг төдийлөн ойшоодоггүй гэдгээрээ алдартайн дээр тэрбээр "хангалттай дархлаатай" гэж мэдэгдэн, энэ өвчнөөс сэргийлэх вакцинд хамрагдаагүй юм. Ийнхүү вакцинд хамрагдаагүйгээсээ болж тэрбээр өнгөрсөн сард НҮБ-ын чуулганы үеэр Нью-Йорк хотын зоогийн газарт нэвтэрч чадалгүй, гадаа хооллож байв. 

 

Энэ удаад  Жаир Болсонару вакцины гэрчилгээгүйн улмаас хөл бөмбөгийн тоглолт үзэхээр цэнгэлдэх хүрээлэн рүү орж чадаагүй гэнэ. Энэ талаар тэрбээр сэтгүүлчдэд ярьсныг Metropoles агентлаг дамжуулжээ.

 

Болсонаругийн өгүүлснээр, тэрбээр "Сантос"-ын тоглолтыг үзэх хүсэлтэй байсан ч түүнээс вакцины гэрчилгээ шаардсан гэнэ. "Тарилгын карт, паспорт ямар хэрэгтэй юм? Би вакцинд хамрагдсан хүмүүсээс ч их эсрэг биеттэй" хэмээн Болсонару мэдэгдсэн байна.

 

Бразилын Ерөнхийлөгч 2020 оны долдугаар сард коронавирусийн халдвар авсан бөгөөд өнөө хүртэл вакцин тариулаагүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ГЭЭД ОРУУЛААГҮЙ НЬ АВИЛГА ИХТЭЙ БРАЗИЛИЙН ХУВЬД МАГТУУШТАЙ Л ЮМ
2021-10-11