ОХУ: Хүссэн хүн бүр үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжтой

img

ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй, сүүлийн үед халдвар, нас баралт ихээхэн өсөж байгаа юм. Тэр дундаа нийслэл Москва хотод тахлын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгаа аж. Тиймээс коронавирусийн халдварын тархалтыг хянах үүднээс Москва хотод үнэ төлбөргүй шинжилгээ авах цэгүүдийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн түргэвчилсэн үнэ төлбөргүй шинжилгээг  олон нийтийн газар, худалдааны төвд авахаар болжээ. Аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Москва хотын 20 цэгт үнэ төлбөргүй шинжилгээ авах бөгөөд ингэснээр тархалтыг хянах боломжтой болно гэж хотын эрх баригчид үзсэн байна.

 

Түүнчлэн түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарвал тэр дор нь PCR шинжилгээний дээжийг үнэ төлбөргүй авч, 24 цагийн дотор хариуг нь гаргах гэнэ. PCR шинжилгээгээр коронавирусийн халдвартай нь батлагдвал гэрийн хаягаар нь эмч очиж үзэн, эм өгч, тэр даруйд эмчилгээ эхлэх аж.

 

Үнэ төлбөргүй шинжилгээг хүссэн хүн бүр өгөх боломжтой. Харин хүүхдүүд гагцхүү эцэг эхийн хамт ирж шинжилгээ өгөх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-10-12