Австрали хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний стратеги хэрэгжүүлнэ

img

Австрали улс хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалах үндэсний стратги хэрэгжүүлэх анхны улс болох гэнэ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, 12 хүртэлх насны хүүхдүүд болон түүний гэр бүлийнхний амар тайван амьдралыг дэмжих үйлчилгээний нэгдсэн систем боловсруулахад энэ стратеги суурь нь болох гэнэ.

 

"Ялангуяа коронавирусийн цар тахлын үед хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, амар амгалан байдалд анхаарал тавих нь нэн чухал. Бид энэ тал дээр зохих дэмжлэг үзүүлснээр ирээдүйд хүүхдүүдийн амьдралд боломжоо хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ" хэмээн Австрийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Австрийн Засгийн газар хүүхдүүдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн шинэ төвүүдийг байгуулах,эцэг эхчүүдийн боловсрол, дэмжлэгэ, хүмүүжлийн стратеги боловсруулах, асуудлыг эрт илрүүлэх ажилд ихээхэн хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн шууд утас, итгэлийн утас ажиллуулах замаар хүүхдүүдэд сэтгэлзүйн тусламж үзүүлэх албадад хөрөнгө зарцуулахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ