Дутерте: Вакцин тариулах дургүй хүмүүсийг унтаж байхад нь тарь

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах шийдвэр гаргахгүй байгаа хүмүүсийг унтаж байхад нь тарих санаачилгыг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа телевизээр мэдэгдсэн байна. Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ, дархлаажуулалтаас гадна амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь урьдын адил халдварыг хянах үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна.
"Олон хүн урьдчилан сэргийлэх тарилга тариулах хүсэлгүй байгааг би мэдэж байна. Энэ бол хүсэлгүй байгаа хүмүүсийн л асуудал. Тэдний гэрт нь очоод, унтаж байхад нь тарьчихъя л даа" хэмээн Дутерте санал болгоод, энэ санаачилгаа удирдан гүйцэтгэхэд бэлэн байна хэмээн мэдэгджээ.
Филиппиний эрх баригчид 2021 оны сүүл хүртэл 70 сая хүнийг вакцинд хамруулахаад төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 23 сая гаруй хүн вакцинд хамрагдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ