Хар тамхины хэрэгтнүүдийн 68 хувь нь 18-29 насныхан байна

img

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан ба үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

 

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн 2.2 хувь нь 17 хүртэл, 68.3 хувь нь 18-29, 27 хувь нь 30-44, 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна. Харин 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

 

Эх сурвалж: УПЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэхээр хар тамхины наймаачид энэ бүлгийг онилж байгаа хэрэг үү
2021-10-13