Хятад, Лаосын хооронд галт тэрэг явж эхэлнэ
2021-10-13

Энэ оны 12 дугаар сард Хятад, Лаос улсын хооронд төмөр замын шууд шугам ашиглалтад орно гэж Жэнминь жибао сонин мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 1000 гаруй км үргэлжлэх энэхүү төмөр зам нь Хятадын Юньнань мужийн Куньмин хотыг Лаосын нийслэл Вьентьян хоттой холбох юм байна. Шинэ салаа зам гаргаснаар хоёр хотын хооронд зорчих хугацаа багасч, нэг хоногоос бага хугацаанд зорьсон газраа хүрэх аж. 

 

Энэхүү төмөр зам нь "Бүс ба зам" санаачилга, Лаосыг хуурай замын томоохон тээврийн зангилаа болгох стратегийн хүрээнд хийгдэж буй хоёр талт хамтын ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм байна. Хятадыг Лаостой холбосон энэхүү төмөр зам байгуулах ажил нь Лаос, Мьянмар, Таиланд, Вьетнам, Малайз, Сингапураар дамжин өнгөрөх Азийг дамнасан төмөр замын сүлжээ байгуулах Хятадын төсөлд багтан хэрэгжжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин