ОХУ: Сурагчдын сэтгэцийг шалгана

Оросын Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын байгууллагуудад сурагчдын түрэмгий зан, хүчирхийлэл үйлдэх эрсдэлийг судлах социологийн судалгаа явуулахаар төлөвлөж байгаа талаар Известия мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, холбогдох зөвлөмжийг эрхзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх Засгийн газрын комисс өгсөн байна. Дунд сургуулиудад өсвөр насныхан халдлага үйлдэх нь олширсон тул энэхүү судалгааг хийхээр болжээ. Сүүлийн гурван жилд гэхэд л ийм халдлага 58 удаа гарсан байна.
Түүнчлэн сургуулиудын сэтгэлзүйч багшийн тоог нэмэгдүүлж, ур чадварыг нь дээшлүүлэхийг зөвлөжээ.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар өсвөр насныхны гэмт хэрэг үйлдэх тохиолдол эрс багасна гэж үзэж байгаа аж.
ОХУ-д сүүлийн жилүүдэд өсвөр насныхан халдлага үйлдэх нь нэмэгдсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд л есдүгээр сарын 20-ны өдөр Пермийн их сургуулийн оюутан сургууль дээрээ буутай ирж,, халдлага үйлдсэнээр зургаан хүн амиа алдаж, 43 хүн шархдаж, гэмтсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ