ОХУ-д дэлхийн арслан зааны төв байгуулахаар төлөвлөж байна

Якутын тэргүүн Айсен Николаев зөвлөгөөн зохион байгуулж, энэ үеэрээ Дэлхийн арслан зааны төв байгуулах, барих асуудлыг хэлэлцжээ.
Арслан зааны үлдэгдлүүдийн 90 гаруй хувь нь Якутаас олддог бөгөөд тиймдээ ч чухамхүү энд дэлхийн төв байгуулах санаачилга гаргасан байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр палеонтологийн олдворуудыг хадгалах, судлах орчин үеийн объектуудыг байгуулах, түүнчлэн соёл-угсаатны болон экспедицийн жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой аж.
"Дэлхийн арслан зааны төвийг байгуулах асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх ёстой. Бид Орос улс даргалж байгаа Арктикийн зөвлөлийн төвшинд тодорхой санал танилцуулна" хэмээн Айсен Николаев мэдэгджээ.
Түүнчлэн Дэлхийн арслан зааны төвийг байгуулах төслийг гүйцэт боловсруулах, объектыг байгуулах газар сонгохыг Якутын дарга үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ