Хямрал нүүрлэх аюултай тулгарч байсан АНУ өрийн таазаа өсгөв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсын өрийн таазыг 480 тэрбум доллараар өсгөх хуулийн төсөлд пүрэв гарагт гарын үсэг зурсан талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Ийнхүү өрийн тааз өсгөх нь "12 дугаар сарын эхэн хүртэл Холбооны засгийн газар бүрэн хэмжээгээр үүргээ биелүүлэхэд хангалттай" гэж үзсэн байна.

 

Жо Байден гарын үсэг зурж баталгаажуулсан энэхүү хуулийн төслийг өмнө нь АНУ-ын сенат, АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим дэмжсэн юм. Конгрессын хоёр танхим энэхүү арга хэмжээг баталснаар Америкийн улсын өрийн хязгаар 28,9 их наяд хүртэл өсөх аж. 

 

Улсын өрийн таазыг дахин нэмэгдүүлэх талаарх асуудлыг хууль тогтоогчид 12 дугаар сар гэхэд шийдэхгүй бол АНУ санхүүгийн хямралтай нүүр тулна гэж тус улсын Сангийн сайд Жанет Йеллен анхааруулж байсан юм. Түүний өгүүлснээр, хязгаарыг өсгөх нь нэн тэргүүний зорилт аж.

 

"Зээлийн хязгаарыг өсгөх боломжгүй бол санхүүгийн хямралд хүргэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд сүйрэл болно" хэмээн сайд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ