Х.Баттулгад үйлчилсэн учраас Ц.Тувааныг АН-аас хөөсөн

УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хассан тухай өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлд мэдээлсэн билээ. Түүний дараа Ц.Туваан АН-даа хэвээр байгаа бөгөөд С.Эрдэнийн талынхан хэдэн ч удаа хөөснийг хэлж мэдэхгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан юм.
Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар О.Баасанхүү, С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оны 07 дугаар сард АН-ын дарга С.Эрдэнэ намын даргыг солих талаар үүрэг чиглэл өгсөн аж. Гэтэл Ц.Туваан даргынхаа өгсөн үүрэг чиглэл биелүүлэхгүйгээр, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашигт үйлчилсэн дүрмийн өөрчлөлт хийсэн. Тиймээс Ц.Тувааныг 4 жилийн хугацаатайгаар намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн гэдгийг Ардчилсан намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү тайлбарлалаа. Мөн тэрбээр Ц.Тувааныг намын гишүүнээс хассан шийдвэрийг 08 дугаар сарын 20-нд нэг удаа гаргасан. Гэтэл олон дахин намаас хөөсөн мэтээр мушгин гуйвуулж, С.Эрдэнэ дарга руу улайран дайрч буйд харамсаж байгаагаа илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ