Д.Ганбат: АН хэл амаа ололцоно, битгий санаа зов

АН-ын бүлгийн долоон гишүүн хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Н.Ганибалд бүлгийн даргын ажлыг хариуцуулсан тогтоол гаргаснаа өчигдөр танилцуулсан билээ.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Ганбат тайлбар хийлээ. Тэрбээр “Бүлэг хэвийн ажиллаж байгаа. АН хэл амаа ололцоно оо, битгий санаа зов” гэв.
Мөн тэрбээр “АН-ын чадвартай хүмүүсийг Засгийн газарт урьж ажиллуулах санал тавьсан” хэмээн Засгийн газарт хамтран ажиллах хүсэлт тавьснаа баталлаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ